Н.Алтанхуягт Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян бараалхав

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягт Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян бараалхав

Ерөнхий сайд Н.Алтанхуягт Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян бараалхав

Ерөнхий сайд Н.Алтанхуягт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад айлчилж байгаа Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд, эрхэм дээд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян бараалхав.

Бараалхах үеэр Ерөнхий сайд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, булангийн орнууд тэр дундаа Арабын Нэгдсэн Эмират Улстай  харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг тэмдэглэлээ.  Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий байнгын механизм чухал болохыг дурдаж, Монгол Улс- Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгуулах санал тавилаа.

Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд,эрхэм дээд Шейх Абдулла бин Зайд Аль Нахъян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад мөн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаагаа тодорхой чиглэлүүдээр түлхүү хөгжүүлэх талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж