Бордооны үйлдвэр байгуулах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Бордооны үйлдвэр байгуулах санал гаргажээ

Монголын нийт тариалангийн бүс нутгийн 50 хувийнх нь хөрсний үржил шим муудсан тул төрөөс энэ асуудалд анхаарах хэрэгтэй талаар тариаланчид хэлдэг. Тиймээс тариалангийн бүс нутгийн хөрсний үржил шимийг сайжруулах бордооны үйлдвэр байгуулах шаардлагатай  гэгддэг. Улсын хэмжээнд 2-3 төрлийн бордооны үйлдвэртэй болвол дотоодын бордооны хэрэглээгээ бүрэн хангах боломжтой бөгөөд үүнд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан ярьж байна. Хэрэв энэ эхлэл хөрөнгийг шийдээд өгчихвөл хувийн аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллах боломжтой талаараа салбарын яамандаа хандан мэдэгджээ.   

Одоогоор нэг тонн бордоог нэг орчим сая төгрөгөөр импортолж байгаа бол дотооддоо үйлдвэр байгуулж хэрэгцээгээ хангавал 650 мянган төгрөгөөр авах боломж бүрдэх аж.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж