“Чалко”-гийн өрөөс 130 сая ам.доллар үлджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

“Чалко”-гийн өрөөс 130 сая ам.доллар үлджээ

“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг өгөх зорилгоор Тавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг барьцаалж өмнөх Засгийн газар 350 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас зээлсэн.  Дээрх өрийг төлөхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” компани  багагүй хугацаанд нүүрсээ үнэгүй зөөж байгаа.  Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийн хэлснээр дээрх өрөөс 130 орчим сая ам.доллар үлдээд байгаа аж.

Уг нь энэ өрийг тавдугаар сар гэхэд барагдуулах боломжтой гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь ярьж байсан удаатай. Харамсалтай нь, нүүрсний үнийн уналт бусад асуудлаас болж “Чалко”-д тавьсан өрийг төлөх хугацаа хойшлогдсоор л байна.  


О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж