Улаанбаатар хотноо зургадугаар сарын 19-21-нд Монгол Улсын бизнесийн дээд хэмжээний уулзалт болох юм байна.
Энэхүү уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өндөр өсөлтөөс бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хэрхэн хүртэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дэлхийд хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг болсон манай улсад ашиглагдаагүй боломжийг судалж, түүнийг орон нутгийн болон олон улсын корпорациуд, банкир, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцуулах нь эл чуулга уулзалтын гол зорилго ажээ.
О.САР