Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 4/ 31 компанийн нийт 33,637,355 төгрөгийн 16,089 ширхэг хувьцаа арилжжээ. Ингэхдээ нийт 86 хэлцэл хийсэн зах зээлийн үнэлгээ 1.5 гаруй их наяд төгрөг байлаа. ТОП-20 индекс 15,444.87 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 1.34 нэгжээр өссөн үзүүлэлт ажээ. Өнөөдрийн арилжаагаар “АПУ “ ХК 14,582,825 төгрөгийн 4,032 ширхэг, “Гермес центр” ХК 600,000 төгрөгийн 4,000 ширхэг, “Монинжбар” ХК 379,350 төгрөгийн 1,276 ширхэг, “Э-транс ложистикс” ХК 118,900 төгрөгийн 1,150 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас болжээ.
Б.МИШЭЭЛ