Ю Бёнг-Ун Франц, Канадаас орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Ю Бёнг-Ун Франц, Канадаас орогнол хүсчээ

Өмнөд Солонгосын прокуророос “Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бёнг-Уныг эрэн сурвалжилж, түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 500 сая воны шан амлаад буй билээ. Тэгвэл хууль хяналтынхнаас зугтаж яваа Ю Бёнг-Ун Сөүлд орших Канад, Франц улсын Элчин сайдын яамдад улс төрийн орогнол хүсч өргөдөл гаргажээ. Тэрээр орогнол хүссэн өргөдлөө хүнээр дамжуулан өгүүлсэн аж. Гэхдээ Канад, Францын Элчин сайдын яамнаас эрэн сурвалжилж буй гэмт этгээдэд орогнол олгохоос татгалзжээ. Прокуророос Ю Бёнг-Уныг “Чонхэжин Марин” компаниас 129.2 тэрбум вон идэж шамшигдуулсан, их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх зэрэг олон хэрэгт буруутган эрэн сурвалжилж буй юм.

 

Үүний зэрэгцээ Ю Бёнг-Уны том охин Сум-наг Франц улсын цагдаа нар Парис хотоос өнгөрсөн сард саатуулан баривчилсан юм. Тэд Францад бүхэл бүтэн тосгон эзэмшдэг бол Канадын Ванкувер хотноо томоохон оюутны хотхоны үйл ажиллагаа явуулдаг байна. Өмнөд Солонгосын прокурорууд түүний том хүү Тэ-гюны гэрт нэгжлэг хийж, гатлага онгоцны ослын хохирлын төлөлтөнд 16 уран зураг, гадаад брэндийн дөрвөн автомашиныг нь хураан авчээ.

 

Жиндо арлын ойролцоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд живж осолдсон Севол гаталга онгоцны осолд 288 хүн амь үрэгдэж, 16 хүн ор сураггүй байгаа юм. Хөлөгт Ансан хотын Данвон ахлах сургуулийн 325 сурагч, 15 багш зорчиж явсан билээ.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж