Будлиантай уралдааны ялагч нь Веттел

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Будлиантай уралдааны ялагч нь Веттел

Испанид болсон “Формула 1”-ийн Европийн гранпригийн тэргүүн эгнээнээс “Ред Булл” багийн нисгэгчид болох Феттел болон Уэббэр нар гарсан бол тэдний араас Хэмилтон Алонсо Масса Кубица гэсэн дараалал үүсч байлаа. Энэ улирал “Ред Булл”-д ямар нэгэн азгүйтэл тохиохгүй л бол тэргүүн эгнээнээс эхлүүлсэн тохиолдолд түрүүгээ авч байгаа. Харин энэ удаад азгүйтэл нэг нисгэгчийг нь тойрч, нэг нисгэгчийг нь дайрч өнгөрчээ. Марк Уэббэр уралдааны явцад осолдож, замаа эрт дуусгасан бол Феттел цаг хагас үргэлжилсэн тулааны эцэст ялагч боллоо. Уралдааны явцад аюулгүйн машин гарч ирсэн ч тэргүүн байрын төлөө өрсөлдөж байсан Льюис Хэмилтон хурдаа хассангүй харин ч гүйцэд түрүүлж урд нь гарчээ. Түүний адилаар аюулгүй машин гарч ирсэн үед хурд хэтрүүлсэн бусад найман нисгэгч 5 секундын торгуулийг уралдааны дараа хүлээлгэснээр байрлалд зарим нэг өөрчлөлтүүд орсон юм.

Гэвч Хэмилтонд ердөө 5-хан секундын торгууль ногдуулсан нь шударга бус явдал мэт. Тэр дүрмийг бүдүүлгээр зөрчсөнийхөө төлөө питлэйн орон торгууль хүлээгээд л боллоо. Энэ хооронд тэр авд яваа нисгэгчдээсээ аль хэдийн тасарчихсан байсан. Ингээд Феттел ямар нэгэн алдаа мадаггүй тус гарааны ялагч болж түүний ард Хэмилтон Баттон нар удаалсан байна. Харин 4-т Баррикелло, 5-т Кубица оржээ.  Ингэснээр ДАШТ-ийг Хэмилтон 127 оноотой тэргүүлж, Баттон 121, Феттел 115 оноотой удаалах боллоо. Замаас эрт гарсан Марк Уэббэр тэргүүлэгчдээс улам бүр холдож 103 оноотой хэвээр үлдсэн байна.
Зөвхөн Феррари ч гэлтгүй өөр олон амжилттай уралдаж явсан нисгэгчдэд аюулгүй машина гарч ирсэн үеэр үүссэн нөхцөл байдал, түүний дараах торгуулийн арга хэмжээ сөргөөр нөлөөлж амжилтыг нь хойш татсан талаар хэвлэл мэдээллүүд голчлон нийтэлж байна. Будлиантайхан Европын гараа ийнхүү явагдаж дууслаа. Одоо тэднийг 7-р сарын 11-нд болох Их Британийн гранпри хүлээж байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж