
Гэвч Хэмилтонд ердөө 5-хан секундын торгууль ногдуулсан нь шударга бус явдал мэт. Тэр дүрмийг бүдүүлгээр зөрчсөнийхөө төлөө питлэйн орон торгууль хүлээгээд л боллоо. Энэ хооронд тэр авд яваа нисгэгчдээсээ аль хэдийн тасарчихсан байсан. Ингээд Феттел ямар нэгэн алдаа мадаггүй тус гарааны ялагч болж түүний ард Хэмилтон Баттон нар удаалсан байна. Харин 4-т Баррикелло, 5-т Кубица оржээ. Ингэснээр ДАШТ-ийг Хэмилтон 127 оноотой тэргүүлж, Баттон 121, Феттел 115 оноотой удаалах боллоо. Замаас эрт гарсан Марк Уэббэр тэргүүлэгчдээс улам бүр холдож 103 оноотой хэвээр үлдсэн байна.
Зөвхөн Феррари ч гэлтгүй өөр олон амжилттай уралдаж явсан нисгэгчдэд аюулгүй машина гарч ирсэн үеэр үүссэн нөхцөл байдал, түүний дараах торгуулийн арга хэмжээ сөргөөр нөлөөлж амжилтыг нь хойш татсан талаар хэвлэл мэдээллүүд голчлон нийтэлж байна. Будлиантайхан Европын гараа ийнхүү явагдаж дууслаа. Одоо тэднийг 7-р сарын 11-нд болох Их Британийн гранпри хүлээж байна.
Score studio.