Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төсөл шалгараад байгаа.
Төслүүдийг шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэл болон түүнээс дээш хэмжээний хэмээн ангилах гэнэ. Хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах зуун тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөл олгожээ.
О.САР