Чилийн мөсөн уулнаас үлэг гүрвэлийн үлдэгдэл олдов

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Чилийн мөсөн уулнаас үлэг гүрвэлийн үлдэгдэл олдов

Фото:  ИТАР-ТАСС/ BAS CZERWINSK

 

Чилийн мөсөн голуудын дундаас үлэг гүрвэлийн үлдэгдэл илэрчээ. Байгалийн үндэсний музейн эрдэмтэн  Кристиан Саласар энэ тухай сэтгүүлчдэд сонсголоо. Чилийн өмнөд хязгаарын "Торрес-дель-Пайне" гэдэг үндэсний хүрээлэнгийн нутаг дэвсгэрээс  палентлогичид уг олдворыг олжээ. Эрдэмтэд анхны экспедициэрээ 46 ихтиозаврын  сайтар хадгалагдсан  үлдэгдлийг олсон байна. Тэдний нэг нь 15 см-ийн урттай хоёр үр хөврөл тээж байсан нь тогтоогдсон байна. Ихтиозаврын  өнөөдөр илрээд байгаа хамгийн том олдвор энэ удаагийнх болж байна. Үлэг гүрвэлийн үеийн 99 сая жилийн өмнө мөхсөн гэх газар уснаа явагч ихтиозавруудын үлдэгдлээс гадна эрдэмтэд өөр  бусад балар эртний махчин гүрвэлийн үлдэгдлийг ч бас олсон гэнэ.  Тэднийг плезиозаврын төрөл хамааруулж болох ч  эдгээр нутагт амьдарч байсан баталгааг олоогүй гэнэ. Гэхдээ эрдэмтэд дараагийн экспедициэр түүнийг олно гэсэн найдлага тээж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж