Blatche гурван сар талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Blatche гурван сар талбайд гарахгүй

“Вашингтон Визардс” багийн довтлогч Андрей Блатч хөлөндөө авсан бэртлийн улмаас гурван сарын турш талбайд гарах боломжгүй болжээ. Түүний баруун хөлөндөө авсан бэртэлд мэс ажилбар хийх шаардлагатай болсон бөгөөд ингэснээр довтлогч  гурван арын хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Гурван сарын дараа гэдэг нь багууд бэлтгэлдээ гарч эхлэх хугацаатай давхцаж байгаа юм. Блатч өнгөрсөн улиралд “Визардс” багийн нүүр тахлах ганц тоглогч нь болон хувирсан юм. Гилбэрт Аренас хувцас солих өрөөнд гар буу гарган танхайрснаасаа болж торгуулсан, Антаун Жэмисон, Карон Батлер нарыг сольсон гээд “Визардс”-т лидер тоглогч хэрэгтэй болсон нь Блатч байж чадсан.

Улмаар улирлын сүүлийн хагаст тогтмол 25 дээш оноог авч байснаар дунджаар 14.1 оноо 6.3 сба 2.1 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлттэй болж чадсан нь түүний NBА-д үзүүлсэн хамгийн том амжилт. Драфтын номер нэг тоглогч Жон Уоллыг угтан авч байгаа энэ мөчид, найдвар тавьсан тоглогчоо ийнхүү бэртэлд алдсан нь “Визардс”-т дахин айдас төрүүлж буй нь гарцаагүй. Түүнээс гадна Ханрик, Уолл, Аренас гурвыг ямар байдлаар талбай дээр гаргаж ирэхийг хөгжөөн дэмжигчид хүлээж байна. Бөмбөг эзэмшиж байх үедээ л идэвхтэй тоглолт үзүүлдэг нэг байрлалын гурван тоглогчийг дасгалжуулагч нь зохицуулах гэж багагүй зөвхөн нь гарцаагүй.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж