ССАЖЯ-ны харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” зургадугаар сарын 08-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд болно. Монголын Үндэсний Музей энэ өдрийн үйл ажиллагаанд оролцож, өөрийн үндсэн ажил, эрдэм шинжилгээ судалгаа, олон нийтэд зориулсан үйлчилгээ, гадаад дотоодод зохион байгуулсан үзэсгэлэнгийнхээ талаар олон нийтэд танилцуулах юм байна. Энэ үеэрээ тус музейгээс эрхлэн гаргадаг ном, сэтгүүл, дурсгалын зүйлийг худалдаалж, “Азын дөрвөн бэрх” сугалаат хөтөлбөр зохион байгуулах ажээ.
Т.ДАРХАН