Тайландын цэргийн эрх баригчид тус орны амралтын бүсүүд, тэр дундээ Паттайя, Пхукетад тавсан хөл хориог цуцалжээ. Харин нийслэлд хөл хорио үргэлжилсэн хэвээр байна. Reuters агентлагийн дамжуулснаар жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлөхгүйн үүднээс Паттайе, Чонбури, Самуи, Сурат Тани, Пхукет зэрэг амралтын бүсүүдийн хөл хориог цуцалж байгаа талаар эрх баригчид мэдэгджээ. Цэргийнхэн хөл хориог тогтоохдоо шөнө дундаас өглөөний 04 цаг хүртэлх цагийг заасан байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР