Дөнгөж хэдхэн жилийн өмнөөс л бидний уураг тархи бидний өөрсдийн хийж буй зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг гэдгийг мэддэг болсон.
Биднийг аливаа зүйлийг суралцах үед тархин дахь хэлхээсүүд өөрчлөгддөг. Энэ нь бидний туршлага, үйл ажиллагааны хариу үйлдэл болох мэдрэлийн холбоосуудыг бий болгодог.
Яг л тохирсон дасгал хөдөлгөөнийг хийснээр булчингууд хөгждөгтэй нэгэн адилаар бид тархиа хийж буй зүйлс, туршлагаараа дасгалжуулж, хөгжүүлж байдаг.
Тархины тодорхой нэгэн хэсэг биднийг ерөнхийд нь удирдаж байдаг. Зарим хүнийг зүүн тархи нь, заримыг нь баруун тал нь.
Зүүн тархи нь илүү эрчимтэй ажилдаг хүн ихэнхдээ таатай, эерэг мэдрэмжийг хүлээн авч байдаг. Гэтэл баруун тархи нь их хөгжсөн хүн сөрөг мэдрэмжийг хурдан мэдрэхдээ хандлагатай байдаг.
Энэ шинж нь ихэвчлэн төрөлхийн байдаг гэвч бид үүнийг өөрчилж болно. Харин хэрхэн?
Үүний тулд хүн сайхан дурсамжуудаа үргэлж сэргээн санаж, хөгжилтэй кино байнга үзэх хэрэгтэй. Энэ аргаар хүн зүүн тархиныхаа өмнө хэсгийн үйл ажиллагаагидэвхжүүлж өгдөг байна.
Та үргэлж санаж яваарай: Шинэ зүйлийг суралцахад байнга давтах, дасгал ажиллах шаардлагатай болдогийн нэгэн адил аз жаргалыг мэдэрч сурахад бас уйгагүй оролдлого хэрэгтэй.
Амьдралын утга учир, аз жаргалыг өөрийнхөө дотроос олох тун хэцүү. Гэхдээ энэ бүхнийг өөр газраас олох ямар ч боломжгүй юм.
Тархины мэдрэлүүд хэр их идэвхтэй байна төдий чинээ гүн гүнзгий мэдрэлийн холбоосууд тогтох болно. Нэг үгээр бол: Бид хэдийн чинээ их аз жаргалтай бодлуудыг бодно төдий их жаргалтай мэдрэмжийг мэдрэх болно. Аз жаргалын мэдрэмж бол жирийн нэгэн тохиолдол биш харин зөв бодол, зөв үйлийн үр дүн билээ.
Эх сурвалж: biznetwork.mn