Гишүүдийн ирц бүрдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Гишүүдийн ирц бүрдэхгүй байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан ч одоо хэр нь эхлээгүй байна. Тус хуралдаанд нийт 19 гишүүн оролцох ёстойгоос 14.25 цагийн байдлаар ердөө дөрвөн гишүүн хүрэлцэн ирсэн байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Су.Батболд, Ж.Батзандан нар иржээ.

Байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах  эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албыг шуурхай, ил тод болгох чиглэлээр хийсэн ажлын талаар  Мэдээллийн  технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл сонсох юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж