“Оюутолгой” автомашинуудаа дуудлага худалдаанд оруулна

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” автомашинуудаа дуудлага худалдаанд оруулна

“Оюутолгой” ХК ашиглаж байсан автомашинуудаа дуудлага худалдаагаар оруулах талаараа албан ёсны сайтдаа зарласан байна. Энэ нь “Land cruiser 78” маркийн автомашин бөгөөд зах зээлийн ханш 40 орчим сая төгрөг байдаг бол дуудлага худалдааны доод үнэ 10 сая төгрөгөөр эхлэх ажээ. Үүнийг “Оюутолгой компани ажилчдаа ч цөөлөөд, сүүлдээ машинуудаа зарахдаа хүрсэн” гэх зэргээр олон нийт таамаглаж байгаа. Албаныхан энэ асуудалд “Оюутолгой улирал бүр ашиглалтаас гарах дөхсөн автомашинуудаа дуудлага худалдаанд оруулж зардаг уламжлалтай. Энэ нь сүүлд Оюутолгойд хийсэн бүтцийн өөрчлөлттэй ямар ч холбоогүй” гэж тайлбарлаж байна. Дуудлага худалдааны материалыг энд дарж харах боломжтой.

Түүнчлэн “Оюутолгой” ХК эдийн засгийн хямрал, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханшийн уналттай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт ажилчдаа цомхотгож эхэлсэн. Үүгээр 300 ажилтныг хамруулсан бөгөөд одоо цомхотгол дуусчээ. 300 ажилтан ажлаасаа гарсан гэсэн мэдээлэл гадуур тарсан ч яг хэд нь нийслэл рүү буцсан, хэд нь өөр алба хэлтэс, компанид шилжсэн талаарх албан мэдээлэл гараагүй байна. Энэ талаар “Оюутолгой” ХК-ийн албаны хүнээс тодруулахад “Одоогоор энэ тоог эцэслэн нэгтгээгүй байна. Учир нь цомхотгосон ажилчдаасаа өөр алба хэлтэс, компанид эргүүлэн татах, шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Ямартай ч цомхотгосон ажилчдын тоо 300-аас хэтрэхгүй” гэлээ.

У.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж