Салан тусгаарлахын төлөө тэмцэгчид
Испанийн Каталон үндэстнүүд “Барселона” багаа Францын хөлбөмбөгийн дээд лиг “Лиг 1”-т тоглуулах боломжийг судалж байна. Каталон үндэстнүүд Испани улсаас салан тусгаарлахын тулд 100 гаруй жилийн хугацаанд тэмцсээр ирсэн юм. Энэ тэмцлээ хөлбөмбөгийн талбарт ч хүчтэй харуулж, “Барселона” багаа Каталончууд шүтэн биширдэг юм. Мөн “Барселона” багийг Каталон үндэстнийг оршин тогтнож байгааг дэлхий нийтэд харуулдаг ч гэж үздэг. Испанийн Каталон үндэстний төв Барселона хот “Барселона” -гаас гадна “Эспаньол” гэж баг бий. Гэсэн ч “Эспаньол” “Барселона” багтай өрсөлдөж чадахгүй учир Каталончууд ийнхүү Францын лигийг сонгосон байна. Каталончууд салан тусгаарлаж, тусгаар тогтнох олон нийтийн санал асуулгаа 2014 онд явуулахаар төлөвлөсөн ч Испанийн парламент хориглосон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР