Өөрөө жолоодогч машины туршилт амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Өөрөө жолоодогч машины туршилт амжилттай боллоо

Интернэтийн гигант Гүүгл компани автомат жолоодлого бүхий өөрөө жолоодогч автомашины системийг хөгжүүлж, бусад компанийн автомашинд суурилуулан туршиж байсан билээ.

Тэгвэл тус компани өөрийн брендын жолооны хүрдгүй өөрөө жолоодогч автомашин бүтээжээ.

Энэхүү машин нь асаах, унтраах товчлууртай, хоёр хүний суудалтай, цахилгаанаар ажилладаг юм.

Уг машины дээд хурд 40 км/цаг байх ба туршилтын журмаар 200 ширхэг машин үйлдвэрлээд байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж