Шар айраг исгэнэ гэдэг бүхэлдээ &#34урлаг&#34

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Шар айраг исгэнэ гэдэг бүхэлдээ &#34урлаг&#34

“Mongolian beverages Company” нь эрхэм хэрэглэгч таныг дэлхий дахины хамгийн эртний бөгөөд өргөн дэлгэр хэрэглэгддэг ундааны нэг болох шар айргийн ертөнцөд хэсэгхэн саатан, шар айраг исгэх урлагтай танилцахыг урьж байна. Бид “Mongolian Beverages Company”-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, шар айраг исгэлтийн мастер Guy Van Geel-ийг урин ярилцсан билээ.

– Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе?

– Баярлалаа танд ч бас.

– Юуны өмнө та товчхон өөрийнхөө талаар танилцуулахгүй юу. Монголд ирээд хэдэн жил болж байна вэ?

– Намайг Guy Van Geel гэдэг. Би Белги хүн л дээ. Монголд 2 жилийн өмнө ирээд “Mongolian Beverages Company”-д үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байна даа.

– Таны мэргэжлийн талаар товчхон ярилцъя. Яагаад заавал Шар айраг исгэлтийн мастераар мэргэшив?

– Би их сургуульд Биотехнологийн инженер мэргэжлээр суралцаж байхдаа л өөрийн одоогийн хийж буй ажлынхаа гарааг эхэлсэн.  Оюутан байх сүүлийн 2 жилийн хугацаандаа шар айраг “Исгэх урлаг” гэдэг зүйлрүү төвлөрөн ажиллаж, яаж байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдэд таашаагдсан бүтээгдэхүүн хийх талаар судалсан. Миний энэ чармайлтыг үнэлээд  төгсөх ангид  байхад минь Белгийн хамгийн алдартай шар айрагны үйлдвэрээс ажлын санал ирсэн дээ. Тэндээс л шар айраг исгэнэ гэдэг миний амьдралын нэг хэсэг болж, үе үеийн олон сайн мастеруудаас суралцах боломж олдсон хэрэг.

– Энэ чиглэлээрээ хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

– 1994 оноос хойш тасралтгүй 20 жил ажиллаж байна. 2008 онд дэлхийн шар айрагны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Heineken үйлдвэр Английн Манчестер дахь салбартаа Foster’s брэндийн мастераар ажиллах санал тавьсан. Ингэж л миний олон улсын зах зээлд ажиллах замнал эхэлсэн гэх үү дээ. Heineken корпораци дэлхийн олон оронд шар айрагны үйлдвэрээ нээн өндөр стандартын доор амт чанараараа хэрэглэгчдэд үнэлэгдсэн брэнд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж ирсэн. Энэ жилээс Heineken өөрийн стандартаа “Мongolian Beverages Company”-д нэвтрүүлэн Монголын хэрэглэгчдэд дэлхийн хэмжээний чанарыг дэргэдээс нь хүргэе гэсэн зорилготой ажиллаж байна.

– Хүнсний аюулгүй байдал гэдэг Монгол орны хувьд тун эмзэг асуудлуудын нэг болсон. Энэ байдлыг Heineken-ий стандарт сөрж чадах болов уу?

– Heineken бол маш урт удаан хугацааны түүхтэй, өөрийн гэсэн уламжлалтай, олон мэдлэг чадвартай мэргэжилтэн, мастеруудын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд дэлхий даяар тасралтгүй өсөн дэвжиж буй компани. Ингэж амжилттай ажиллаж байгаагийн нууц нь ажиллаж буй улс орныхоо хэрэглэгч бүрт дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнүүдийг хүргэхээр өөрийн жишгээ тогтоон олон улсын чанарын стандартуудыг чанд мөрддөгтэй холбоотой.  “Чанарыг эрхэмлэх чин хүсэл эрмэлзэл” – Энэ бол Heineken-ий баримталдаг үнэт зүйл.

– Бид хоёрын яриа нэлээн ажил хэрэгч болоод явчихлаа шүү. Одоо таны сонирхол хоббины талаар ярилцъя. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

– Найзуудтайгаа уулзаж шинэхэн хүйтэн пиво ууна даа. /инээв/ 

– Та аль брэндийн пивонд илүү дуртай вэ?

– Үйлдвэрлэж байгаа бүх л бүтээгдэхүүнийхээ амтанд дурлаж, чанарт нь анхаарч гаргадаг ч би өөрөө хувь хүнийхээ хувьд шинэхэн тунгалаг шар айрганд дуртай л даа. Жишээ нь Tiger. Tiger бол германы зөрөг цэцэг, Австралийн арвайн соёолжийг байгалийн гаралтай тусгай хөрөнгөөр исгэн хийдэг дээд зэргийн тунгалаг шар айраг. Tiger борлуулагддаг аль ч оронд очсон бай уг брэндийн амт чанар нэг ижил л байдаг. Энэ нь дэлхий даяараа үйлдвэрлэлийн нэг л стандартыг барьж яг ижил түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэгтэй холбоотой. Жишээ нь бид Монголоос сар бүр Тiger шар айрагны дээжийг Heineken-ий Амстердам дахь төв лаборатори руу илгээн амт чанарын шалгалтад оруулдаг. Ер нь дэлхийн стандартаар Монголд үйлдвэрлэгдэж хэрэглэгчийн гарт шинэхэнээрээ очиж буй цорын ганц дэлхийд таашаагдсан брэнд бүтээгдэхүүн гэж хэлж болно. Heineken-ий энэ стандарт зөвхөн Tiger-т ч бус Сэнгүр, Жалам хар гэх мэтчилэн Монголын хөрсөнд төрж зах зээлд борлуулагдаж буй Монгол брэндүүдийн чанарт ч бас жишиг тогтоосон.

Шар айрагны үүсэл түүх нь их эртнээс улбаатай гэгддэг юм билээ?

– Яг уг гарлыг нь судлах юм бол МЭӨ  III мянганд Шумерчуудаас үүсэлтэй гэж үздэг. Түүнээс хойш өдийг хүртэл энэ ундаа дэлхийн хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг ундааны нэг болсон гэхээр нэг ёсондоо шар айраг үйлдвэрлэл, исгэлт зэрэг нь өөрөө бүхэлдээ урлаг мэтээр ойлгогддог болсон.

– Монголд ирээд байгалийн үзэсгэлэнт газруудаар нь аялсан л биз дээ?

– Сэтгэлээ ханатал аялж амжаагүй л байна. Ойрхон Тэрэлж, Дархан, Сэлэнгийн “Сайханы хөтөл” зэрэг газарт очсон. Энэ зун Хөвсгөл явж үзэхээр төлөвлөж байгаа.

– Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

– Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж