Ерөнхий сайдад хүргэх асуултаа 11-11 төвд өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад хүргэх асуултаа 11-11 төвд өгөөрэй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш буюу зургадугаар сарын 4-ний лхагва гаригт Монголын Үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариулах юм байна. Тиймээс иргэд Ерөнхий сайдаас асууж, тодруулах зүйлээ  Засгийн газрын дэргэдэх иргэдэд үйлчлэх төв буюу "11 11" төвийн 11-11 тоот утсанд холбогдон тэмдэглүүлж болох нь. Мөн zasag@cabinet.gov.mn хаягаар орж асуултаа илгээх боломжтой юм байна.  Шууд нэвтрүүлэг маргааш үдшийн 21:00 цагаас эхэлнэ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж