“Киви” хамтлагийнхан өөрсдийн шинэ уран бүтээлээ сонсогчиддоо өнөөдөр хүргэлээ. Гурван өөр өнгө, гурван өөр ертөнцийг харуулдаг бүсгүйчүүдийн ихэнх бүтээлүүд нь уянгын, хайрын тухай бүтээл байдаг гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. Энэ удаад ч тэд өөрсдийн уянгын бүтээлээ сонсогч фэнүүдээ танилцуулсан нь энэ. “Киви” хамтлагийнхныг тарсан гэх шуугиан нэг хэсэг хэвлэл мэдээллээр шуугиад байсан ч энэ удаад тэд тараагүй гэдгээ ийнхүү батлав бололтой.
Тэдний сүүлд гаргасан “Киви new album 2014” цомогт багтсан ихэнх дуунууд нь дүрсжиж олны хүртээл болоод байсан юм. “Намрын бороонд би гомдоогүй” гэх тэдний шинэ уран бүтээлийн аяыг Оки бичиж, “Wanted” студийн уран бүтээлчид бүтээжээ.
Э.ТЭКҮ