Дорнод аймгийн Засаг даргын уриалгын дор чойбалсанчууд өндөр бүтээлийн өдөр зарлаж, хот орчноо цэвэрлэж, цэцэрлэгжүүлэн мод тарьж буй.
Албан байгууллага, аж ахуйн нэгж бүр гаднах орчноо өөрсдийн хөрөнгөөр тохижуулах бол нийтийн эзэмшлийн 6 байрлал дахь цэцэрлэгт хүрээлэнг аймгийн хөрөнгөөр тохижуулж байгаа билээ. Саяхан манай аймагт зочилсон ӨМӨЗО-ны Хянган аймгийн удирдлагууд 300 орчим гацуур мод бэлэглэсэн байна. Эдгээр суулгацыг хотын хэд хэдэн цэгт тарьснаар Чойбалсан хот өвөл ч, зун ч ногоон гоёлоор гангарах нь ээ.
Эх сурвалж: www.dornodbiz.mn