Рок попын ертөнцийн томоохон төлөөллүүдийн нэг “Хурд” хамтлагийнхан энэ зуны анхны задгай талбайн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Жил бүр болдог тэдний задгай талбайн тоглолт зургадугаар сарын 7-нд 20.00 цагаас “Irish pub”-ын гадаах “Garden” талбайд болох юм байна.
Энэ зуны задгай талбай дахь тоглолтыг салхийг “Хурд” хамтлагийнхан хагалах нь. Бүрэн хэмжээний амьд тоглолтын үеэр тэдний подволк, аксесуар болон алтан пянзны дуудлага худалдаа болохоос гадна тэдний номны нээлт болох юм.
Дашрамд сонирхуулахад уг тоглолт нь үнэ төлбөргүйгээр “Хурд” хамтлагийн фэнүүдэд хүрэх нь ээ.
Э.ТЭКҮ