Нэгэн шинэ уран бүтээлчи рок попын ертөнцөд мэндэлжээ. Түүнийг Номин гэдэг бөгөөд Наомин гэх тайзны нэртэй залуу уран бүтээлч нь Хөгжим бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа ажээ. Тэрээр поп арт, этник чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд продюсер Окигийн “Нэгүн” студитэй хамтран ажиллаж байгаа гэнэ.
Түүний “Мөнх” нэртэй шинэ бүтээл нь этник жанраар, ардын болон орчин үеийн дуугаралтыг хослуулсанаараа онцлогтой ажээ. Уг дууны үгийг ZZ бичсэн бол аяыг хөгжмийн зохиолч Оки зохиож “2B” студийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.
Ингээд шинэ уран бүтээлчийн уран бүтээлийг хамтдаа сонирхоё.
Э.ТЭКҮ