Дэлхийн тэргүүн теннисчин Испаний Рафаэль Надалийн төрсөн өдөр өнөөдөр буюу "Ролан Гаррос"-ын арав дахь өдөр тохиож байна. 28 нас хүрч буй нэрт теннисчний хувьд өдгөө дэлхийн чансааг тэргүүлж байна. Шороон талбайн хаан гэгддэг Надаль "Ролан Гаррос"-т найман удаа түрүүлээд байгаагаас сүүлийн дөрвөн дараалан тус тэмцээний цомыг өргөсөн. Тэрээр нийт "Их дуулга"-ын 12 түрүүг хүртээд байгаагаас хамгийн олон түрүүг "Ролан Гаррос"-оос аваад байна.
Энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий шигшээд Швейцарийн Станислас Вавринкад ялагдсан тэрээр өдгөө "Ролан Гаррос"-ын шөвгийн наймд шалгараад буй. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Надаль 1/4-д нутгийн теннисчин Дэвид Феррертэй учраа таараад байна. Тэрээр Феррерийг хожих аваас Их Британы Энди Мюррей, Францын Гэйл Мофилс нарын хэн хожсонтой нь шигшээд өрсөлдөх эрхийн тоглох юм.
Ч.БОЛОР