Хөвсгөл аймгийн АН-ынхан сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн АН-ынхан сургалтад хамрагдана

Ардчилсан нам 2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарлаж, цөөнгүй ажил хийж эхлүүлээд буй. Намын бодлогоор шат шатандаа боловсон хүчнээ мэргэшүүлэх, чадавхижуулах ажлын хүрээнд  Хөвсгөл аймгийн Ардчилсан намынхны хүсэлтээр Нийслэлийн Ардчилсан нам “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-тэй хамран маргааш 09.00-19.00 цагт “Blue Sky” цамхагийн гурван давхар “Topaz” хурлын зааланд “Багийн амжилт-Миний ажлаас” сэдэвт сургалт зохион байгуулахаар болжээ.

Эл сургалтад Хөвсгөл аймгийн 24 сумын намын хорооны дарга, Засаг дарга нар оролцох юм байна. Тэд бүтэн өдөр үргэлжлэх сургалтын хүрээнд “Би хаана явна вэ. Өөрийгөө таньж бусдыг манлайлах нь”, “Хувийн зохион байгуулалт цагийн менежмент”, “Хамтран ажиллахын утга учир” зэрэг сэдвээр номын дуу сонсох аж.  Түүнчлэн сургалтад оролцогчид УИХ, НИТХ-ын үйл ажиллагаатай танилцах юм байна.

Г.НАРАН  
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж