“Making the band” шоунаас тодорсон хэд хэдэн хамтлаг бий. Тэдний нэг нь “Микс” хамтлагийнхан. Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч чамгүй хугацаанд завсарлаад байгаа тэд өөрсдийн уран бүтээлүүдээ дахин туурвиж эхлэхээр болсон бололтой.
Зургаан гишүүнтэй тус хамтлагийнхан харьцангуй тогтворгүй “уйдамтгай” хамтлагаар тодроод байгаа. Учир нь хамтлагийн гишүүдээ халж, дөрвүүлээ уран бүтээлээ хийх гэж оролдсон ч амжилт олоогүй “Микс”-ийнхэн нилээд хугацаанд амралтаа авч, буцаад нийлэхээр болсон нь энэ.
Тэдний шинэ уран бүтээлийн нэрийг “Хаалгаа нээ” гэнэ шүү. Ингээд тэдний чухам хэний хаалгыг нээхийг хүссэнийг шинэ уран бүтээлийн хэсгээс нь хамтдаа сонирхоё.
Э.ТЭКҮ