Өдөр бүр өөрөөсөө асуух 6 асуулт

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Өдөр бүр өөрөөсөө асуух 6 асуулт

Өнөөгийн завгүй хүмүүсийн хувьд бид заримдаа юу хамгийн чухал вэ гэдгийг мартдаг. Дараах 6 асуулттаныг анхаарлаа төвлөрүүлж, бүтээмжээ сайжруулахад тусална.

Үүнтэй тэмцэцгээе. Бизнес бол завгүй зүйл.

Өдөр тутмын ажлаа дуусгах амархан ч бидэнд авто удирдлага хэмээх толгой байхгүй байсан бол өмнөө байгаа том асуудлуудыг бодохгүйгээр бүгдийг л хийх байсан байх. Би өнгөрсөн хэдэн 7 хоногийн турш маш их завгүй байдаг байлаа. Энэ гурван 7 хоногийн турш 7 хоногийн радио шоу найруулж, шинэ үйлчлүүлэгч олох, Гровкод гурван зөвлөгөөнд багшлахад үндсэн үүрэг гүйцэтгэлээ.

Өнгөрсөн хугацаанд өдөрт 18 цаг ажиллах өдрүүд олон байлаа. Шаргуу ажиллах нь хөгжилтэй бас бүтээлч боловч заримдаа “тэнэг амьтан” шиг л болж орхидог. Би бүх зүйлийг тэмдэглэж байхын тулд дараах 6 энгийн асуултыг асууж, өөрийнхөө нэн тэргүүний ажлуудыг эрэмбэлдэг.

Өдөр бүр би эдгээр асуултуудын жагсаалтын тайлбарыг хийж, хамгийн сайнаараа ажиллахын тулд анхаарлаа дахин төвлөрүүлж чадаж байгаа эсэхийг бататгаж, өндөр бүтээмжтэй байж чаддаг. Завгүй үедээ эдгээр асуултуудад хариулснаар анхаарлаа төвлөрүүлж,даруу байж, зорилгоо онилоход тусална.

1. Би яагаад энд байна вэ?

Энэ тийм ч том биш ч хийсвэр мөртлөө бодитой асуулт юм. Үүнийг хурдан шуурхай бас бодитойгоор мэдэрч болно. Өнөөдөр энэ газарт намайг юу авчирсан бэ? Урамшуулал гэдэг бол эмх цэгцгүй яаруу үед чухал зүйл. Би өөртөө яагаад энэ ажлыг хийх гэж байна вэ гэж сануулж, өөрөөсөө асууж, өөрийгөө хөгжүүлдэг. Ажил дээр урамшуулж, идэвхижүүлэх маш олон хүчин зүйлс байдаг. Мөнгө, хүмүүс, амжилт, хөгжилтэй зүйлс бүгдээрээ намайг шаргуу ажиллаж, гайхалтай зүйлсийг хийхэд идэвхижүүлж өгдөг. Эдгээр идэвхижүүлэлтүүд нь намайг инээмсэглүүлж, тэдгээр зүйлсийг хийж гүйцэтгэх бүрт сэтгэл хангалуун байдлыг мэдэрдэг. Миний тухайн мөчид хийсэн миний сонголтууд миний хүсч байгаа хувь тавилан ирээдүйг бүтээхэд чиглүүлдэг гэдгийг ойлгох нь хамгийн хэцүү үед ч зорилготой байж, шийдвэрлэхэд тусалдаг.

2. Би өөр ямар нэмэлт зүйл хийх хэрэгтэй вэ?

Аливаа зүйлс эмх замбараагүй, гацсан үед ямар нэмэлт зүйл хийж болох вэ гэж асуух нь тэнэг санагдаж болох юм. Гэхдээ энэ асуулт одоогийн төлөвлөгөөндөө би юуг орхигдуулсанбайна вэ гэдгийг тодорхойлох асуулт гэж болно. Аливаа нэг төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн чухал ялгаа, хувь нэмэр оруулахад миний ур чадвар, авъяас өөр газарт ч бас хэрэгтэй байж болох юм. Магадгүй миний анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа орхигдуулсан асуудлуудад анхаарснаар эерэг нөлөө авчирч ч болно. Энэ үнэндээ бол энэ асуултыг ачаалалтай санагдсан өдөр бүр асуух нь чухал учраас би хаана хүчин чармайлт гаргах вэ гэдгээ тодорхойлж, боломжит өөрчлөлт хийхээ шинжлэхэд тусалдаг.

3. Намайг юу чөлөөтэй болгодог вэ?

Аливаа зүйлс хурдан болоод байвал ажлаа эрэмбэлэх нь өдрийг өөрчилж чадна. Миний өмнө байгаа ажил үүрэг миний хувьд зөв эсэхийг бататгахын тулд үнэлж байх нь чухал. Зарим ажлыг ач холбогдлоор нь өндөр хэмжээнд ангилах хэрэгтэй байдаг. Багийн бусад гишүүд тэдгээрийг хэрэгжүүлэхэд илүү үр дүнтэй болох болно. Ямар ч үед би жагсаалтнаасаа зарим ажлуудыг хасч, илүү бүтээлч байхын тулд өөрийнхөө цаг хугацаа, эрч хүчийг чөлөөлдөг. Би тэрхүү эрч хүчээрээ ямар нэг үнэ цэнэтэй зүйл хийж чадна. Энэ асуулт толгойн дахь сэтгэл хөдлөлөө цэвэрлэх сайн асуулт юм. Би энэ асуултыг ямар нэг стрессээс эсвэл өдрийн турш санаа зовниж байгаа зүйлсээсээ чөлөөлөгдөхийн тулд ашигладаг. Бүтээлч бус бодол, мэдрэмжээ чөлөөлж, арилгаж байх нь оюуны эрч хүчийг илүү сайн бөгөөд чөлөөтэйбайлгах арга гэж болно.

4. Би хэрхэн илүү үр дүнтэй байх вэ?

Хэрэгцээ шаардлага гэдэг бол санаачлагын эх сурвалж бөгөөд би маш их завгүй үедээ хамгийн сайн бүтээмж, менежментийн хуваарийг бүтээдэг. Би үргэлж хойшоо нэг ухарч, хийх ажлынхаа жагсаалтыг хэрэгжүүлэх илүү богино бөгөөд үр дүнтэй аргуудыг олохыг хичээдэг. Миний бүтээлч эрч хүчний ихэнх нь энэ асуултанд ашиглагдсан. Ямар нэг ажил гарч ирэх үед ямар нэг мөрдлөг байдаггүй. Хэрэв би ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэх илүү сайн бөгөөд хурдан аргыг олбол эсвэл хэн нэгэн надад түүнийг харуулж чадвал би маш хурдан өөрчлөх болно. Би аливаа зүйлсийг хийж гүйцэтгэж, оюун санааны хувьд өндөр бөгөөд инээмсэглэл бий болгож чадах шинэ үр ашигт байдалд хүрэх дуртай.

5. Би хэнд талархах хэрэгтэй вэ?

Би бид бүгдийн амжилтанд хувь нэмэр оруулан, гайхалтай сайн ажиллаж байгаа, эргэн тойронд минь байгаа тусалж дэмжиж байгаачадварлаг хүмүүсийг үргэлж ойлгож, үнэлдэг. Гэхдээ аливаа зүйлс хурдан хийгдэх үед тэдний оруулсан хувь нэмэрт хэр талархалтай байсанаа хааяа мартчихдаг. Хэрэв тэд миний шууд удирдлаганд ажилладаг хүмүүс эсвэл өөр газар хувь нэмэр оруулдаг ч бай хамаагүй. Би тэдний хүчин чармайлтыг үнэлдэг байх мэдрэмжийг төрүүлэх ёстой. Би тусалж дэмжсэнээрээ гавъяа хүртэхээс илүүтэй тэд талархал, сайшаалыг хүлээн авах гавъяатай.

6. Би маргаашийг хэрхэн эхлэх вэ?

Би энэ асуултыг өдрийн төгсгөл хүртэл өөрөөсөө асуухыг хүлээдэггүй. Өдөр бүр дахин давтагдашгүй асуудлуудтай тулгардаг нь үнэн. Гэхдээ хэтэрхий урагш довтолсон сэтгэлгээ тухайн өдрийн хэрэгцээнээс анхаарлыг тань сарниулж болох юм. Гэхдээ бага зэрэг урьдчилсан төлөвлөгөө нь таны оюун санааг хялбарчилж, маргаашийг бүтээлч болгох бүтцийг бий болгоход тусална. Оройны 8 цаг хүртэл хүлээх нь шинэ санаачлага бүр лүү ороход бүх зүйлийг бэлэн байлгахад саад болж болох ч бусадтай холбогдох нь эхний зүйл. Би хэлснээрээ үүнийг өдрийн төгсгөлд маргаашийн хийх ажлын жагсаалт шигээ дахин асуудаг учраас сайхан унтаж амрахын тулд би тархиа чөлөөлж чадна.

Та эдгээр өдөр тутмын асуултаас үр дүнд хүрэхийн тулд хэтэрхий “галзуу” мэт завгүй байх хэрэггүй. Яараагүй үед эдгээр асуултууд таныг анхаарлаа төвлөрүүлэхэд туслах бөгөөд та өөртөө итгэлтэй болж, оюун санааны хувьд чөлөөтэй болж, өөрийнхөө зүйлсийгболонэргэн тойрондоо байгаа хүмүүсийг болон хийж байгаа ажлаа бүрэн үнэлж чадна.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж