Эмэгтэйлэг төрх бол он цагаас гадуур

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Эмэгтэйлэг төрх бол он цагаас гадуур

Жил бүрийн тавдугаар сарын 31-д цагаан үстнүүдийн олон улсын баярыг тэмдэглэдэг. Тэдний тоо жилээс жилд цөөрч энэ зууны дундуур алга болно гэсэн тооцоо байгаа.  Үнэнхүү хоёр цайвар үстнүүд уулзан учраад хамт амьдрах тохиолдол саяд нэг болдог нь тэдний алга болох гол шалтгаан гэж үзэж байгаа аж.

Та бүхэнд гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг байлдан дагуулсан 20 эмэгтэйчүүдийн хэлсэн үгтэй нь хамт танилцуулья.

Мэрилин Монро

"Жинхэнэ гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг төрх бол он цагаас гадуур».

 

Брижит Бардо

"Өглөөний наймаас шөнө дунд хүртэл сайхан харагдахыг хичээх шиг хүнд ажил үгүй болой».

 

Кейт Мосс

"Миний тухай асар их хэмжээний муухай, худал, аймшгийн зүйл бичигдсэн. Би нэг л зүйлийг хэлж чадна… Шилдэг өшөө авалт бол амжилт юм».

 

Клаудия Шиффер

"Секс нь цэвэрээр худалдагдахгүй, мөрөөдөл л худалдагддаг».

 

Грейс Келли

"Өөр эмэгтэйчүүд намайг өрсөлдөгчөө гэж хардаг. Тэр нь надад ихээхэн эмзэглэл төрүүлж байлаа».

 

Шэрон Стоун

"Хайр гэдэг нь харанхуйд мөсөн ууланд авирахтай адил. Нэг алдаж алхаад л чи амьгүй!»

 

Мария Шарапова

 

"Би үргэлжийн мөнхөд өөрийхөөрөө байн бусдыг харахгүйг хичээж ирлээ».

 

Скарлетт Йоханссон

"Гоо үзэсгэлэнгийн жорыг би эхээсээ өвлөн авсан юм. Ус их уу, сэрүүлгээр хэзээ ч битгий сэрж бай, хэзээ ч тамхи бүү тат».

 

Кэмерон Диаз

"Бидний эмэгтэйчүүд байхгүй зүйлд шаналахгүйгээр байгаа зүйлээрээ ташаал авах цаг болоо биш үү».

 

Гвен Стефани

"Дэлхийн ажил хийдэг эхчүүдэд хөшөө босгох хэрэгтэй. Тэр ямар байдгийг ганц ч эрэгтэй төсөөлж чадахгүй».

 

Ума Турман

"Эмэгтэй хүн бол дарс шиг удах тусам чанартай болно. Гоо сайхны мэс засалгүйгээр  сайхан харагдаж болно. Харин өөрийгөө хайрлан арчлах хэрэгтэй».

 

Марина Влади

"Намайг юу ч айлгаж чадахгүй. Хайр бүхнээс хүчтэй».

 

Рената Литвинова

"Хүчтэй хүмүүсийг саад бэрхшээл улам хүчтэй болгодог. Гайхмаар нь улам сэргэлэн болно. Сул дорой нь хорсолтой болон өөрийгөө эвддэг».

 

ЛюбовьОрлова

"Ямар нүхэнд унасан ч ямар баасанд хутгалдсан ч хэзээ ч доош бүү ор, улам төгс бол. Хагарч байсан ч фасоноо барь! Эмэгтэй хүн ийм л байх ёстой»

 

Диана гүнж

"Бид бүгд л бие биенээ асран тэтгэх ёстой. Энэ цагаараа өөрийгөө бас бодож яв».

 

Светлана Светличная

"Өөлж байж хайрлахгүй, өөлөлтгүйгээр».

 

Аманда Сейфрид

"Эмэгтэй хүн бүр л ганцаар байж чадах ёстой, тийм байдалд таатай байж сурах ёстой. Эс тэгвээс орчныхоо боол болно».

 

Кейт Бланшет

"Нас нь амьдарч өнгөрсөн онуудаар биш харин хувь хүний өсөлтөөр тодорхойлогддог».

 

Гвинет Пэлтроу

"Амьдрал хэтэрхий богино бөгөөд үнэлэшгүй. Тэгэхлээр дусал онгод оруулсан бүгдээр сэтгэлээ өөд тат».

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж