Motorla компанийн дараагийн ухаалаг гар утас болох Motorola Moto X+1 загварыг ирэх есдүгээр сард худалдаанд гаргах тухай мэдээлжээ.
Тус гар утасны зургийг хэдхэн хоногийн өмнө технологийн компаниудын нууцыг задлагч @evleaks твиттер хуудсандаа нийтэлсэн юм.
Энэхүү шинэ загварын ухаалаг гар утас нь камерын хүчин чадал өндөртэй, нимгэн хэрнээ том дэлгэцтэй, хамгийн том давуу тал батерейгаа барих хугацаа урттай байх аж.
Харин үнийн талаар хараахан мэдээлээгүй байна.
Т.БИЛГҮҮН