Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын дарга О.Магнай “Изинис эйрвэйз” компанийн дампууралд төрийн алдаатай бодлого, МИАТ-ын давуу эрх нөлөөлсөн гэж үзэж байна. Тэрээр “Төр иргэний нисэхийн чиглэлд баримталж буй бодлогынхоо хүрээнд МИАТ компанид давуу эрх олгосон асуудал байсан. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт албан бичиг илгээсэн. Мөн Зам тээврийн сайд А.Гансүхтэй ярилцсаны дүнд МИАТ-ийг Үндэсний авиа компани болгон өөрчлөхөөр болсон. Ингэж өөрчлөх шаардлагатай байсан юм. Мөн маршруттай холбоотой гомдлууд байгаа. Уг нь “Изинис эйрвэйз”-тэй холбоотой асуудлууд ч байсан. Харамсалтай нь энэ асуудлуудыг шийдвэрлэж амжаагүй байхад тус компани дампуурчихлаа” гэв.
Д.ЖАРГАЛ