“Тэнхээтэй эрсийн тэнгэрлэг аялгуу” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

“Тэнхээтэй эрсийн тэнгэрлэг аялгуу” тоглолт болно

Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан  “Тэнхээтэй  эрсийн  тэнгэрлэг аялгуу” тоглолт “Бөхийн өргөө”-нд энэ сарын 18-нд болох ажээ. Тоглолтод гавьяат тамирчин, улсын заан Б.Цэнд-Аюуш, О.Одгэрэл, Ч.Батзориг, улсын харцага Т.Нармандах, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Доржбат, Т.Өсөх-Ирээдүй, зууны манлай онигоочин, цэргийн начин А.Тэгшээ нарын 20 гаруй бөх ая дуугаа өргөх аж. Түүнчлэн улсын начин Ш.Лхагвасүрэнгийн гэргий, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, улсын начин Насандэлгэрийн гэргий, ардын дууч Д.Бурмаа болон улсын бөх цоллооч СТА, уртын дуучин Б.Батболд нар оролцох юм байна.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж