Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан “Тэнхээтэй эрсийн тэнгэрлэг аялгуу” тоглолт “Бөхийн өргөө”-нд энэ сарын 18-нд болох ажээ. Тоглолтод гавьяат тамирчин, улсын заан Б.Цэнд-Аюуш, О.Одгэрэл, Ч.Батзориг, улсын харцага Т.Нармандах, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Доржбат, Т.Өсөх-Ирээдүй, зууны манлай онигоочин, цэргийн начин А.Тэгшээ нарын 20 гаруй бөх ая дуугаа өргөх аж. Түүнчлэн улсын начин Ш.Лхагвасүрэнгийн гэргий, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, улсын начин Насандэлгэрийн гэргий, ардын дууч Д.Бурмаа болон улсын бөх цоллооч СТА, уртын дуучин Б.Батболд нар оролцох юм байна.
Б.Анхаа
Б.Анхаа