Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас арилжааны банкууд ашиг олохын тулд валютын ханшийн өсөлтийг урьдчилан мэдэж, өсөлт дээр “тоглодог” байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
“Арилжааны банкууд валютын ханшийн зөрүүнээс орлогын 70-80 хувийг бүрдүүлдэг. Иймээс арилжааны банкуудын үйл ажиллагаа, ашиг орлогыг шалгаж эхэлсэн. Хэрэв бидний таамаг батлагдвал банкуудад хариуцлага хүлээлгэх болно” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээллээ.
Д.ЖАРГАЛ