5 цэгт Яаралтай тусламжийн цэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

5 цэгт Яаралтай тусламжийн цэг байгуулна

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан энэ жил анх удаа Улаанбаатар хотноо 30 000 хүн оролцох “Улаанбаатар марафон”-ыг 2014 оны 6 сарын 7-нд 09.00 цагаас зохион байгуулах гэж байна.

Тус марафон гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал: 1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10 мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож байсан Ито Коичи Япон улсын марафоны шигшээ багийн дасгалжуулагч тамирчдын хамт оролцоно.

Улаанбаатар марафонд:

Сонирхогчдын гүйлт:

17 нас хүртэл 4000м /зөвхөн сонирхогчид/
18-35 нас 5000 м /зөвхөн сонирхогчид/
36-49 нас 8000м /зөвхөн сонирхогчид/
50-иас дээш нас 4000м /зөвхөн сонирхогчид/

Хагас, бүтэн марафон гүйлт:

18-аас дээш нас 21095 м, 42190м зайд зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох юм. Мөн гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1500 метрийн уралдаан болно.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Улаанбаатар марафон”-ы үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг НЭМГ-ын харьяа байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулна.

Олон улсын марафон гүйлт зохион байгуулж байсан түүхээс харахад марафоны үед:

  • Наранд  цохиулах
  • Бахардах
  • Цусны даралт ихсэх
  • Вегетососудистая дистония
  • Хамраас цус гарах
  • Толгой эргэх
  • Дотор муухайрах
  • Шөрмөс татах
  • Шөрмөс сунах
  • Шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл
  • Мөчдийн хугарал зэрэг хүндрэлүүд зонхилон тохиолддог байна.

Судалгаанаас үзэхэд Марафон гүйгчдийн 50 орчим хувьд нь гүйлтийн дараах 20 минутанд уушиг хавагнах шинж тэмдэг илэрдэг.

Ийм учраас марафон гүйлтийн үед эмнэлгийн үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, яаралтай тусламжийг шуурхай үзүүлэх зохион байгуулалтыг хангах асуудал чухал юм.

Улаанбаатар марафоны үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд:

  • Гүйгчдэд эрүүл мэндийн үзлэг хийх
  • Гүйлтийн замд яаралтай тусламж үзүүлэх
  • Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх
  • Шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэх үйлчилгээ багтана.

Гүйлтэнд оролцохоор бүртгүүлсэн хүмүүст заавал эрүүл мэндийн үзлэгт орсон байх, үзлэгийн хуудсыг үндэслэж номер олгох юм байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрийн хорооноос оролцож байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, хуудсыг бөглөнө. Хэрэв ямар нэг архаг хууч өвчтэй байвал тэмцээнд орохгүй байхыг анхааруулах ба тухайн иргэн заавал оролцоно гэж байгаа тохиолдолд гарын үсгийг эрүүл мэндийн хуудсанд зуруулж авна.

Гадаадаас ирж байгаа ба монголд ажиллаж байгаа гадаад иргэдэд болон гарааны талбайд хуваарийн дагуу БЗЭМН, СБЭМН үзлэг хийнэ.

Гүйлтийн замын хажуу 5 цэгт Яаралтай тусламжийн цэг байгуулж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр тоноглож, дор дурдсан эмч, мэргэжилтнүүдийг ажиллуулна.

  • Гэмтэл, мэс заслын эмч 1
  • Зүрх судасны эмч 1
  • Мэдрэлийн эмч 1
  • Сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн эмч 1
  • Тусгай мэргэжлийн сувилагч 3-г  ажиллуулна.

“УЛААНБААТАР МАРАФОН”- Ы ҮЕД НЭМГ-ЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУВААРЬ

Нэг. Гүйлтэнд оролцогчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах

Эрүүл мэндийн үзлэг

Үйлчилгээ үзүүлэх байгууллага

Хугацаа

1

Оролцогчдод эрүүл мэндийн үзлэг хийх

Тухайн хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд

2014 оны 6 сарын 1-нээс эхлэн

2

Гадаадын оролцогчдод эрүүл мэндийн үзлэг хийх

БЗЭМН
СБЭМН

2014 оны 6 сарын 6-нд

3

Гарааны талбайд эрүүл мэндийн үзлэг хийх

БЗЭМН
СБЭМН

2014 оны 6 сарын 7-ны 08.00 цагаас

Хоёр. Гүйлтийн үед яаралтай тусламж үзүүлэх

Цэгүүд

Ажиллах байгууллага

Хариуцах албан тушаалтан

Байрлах цэг

1

Яаралтай тусламжийн 1-р цэг

ХУНЭ
ХУЭМН

ЭМН-ийн дарга, НЭ-ийн ерөнхий эмч нар

Центрпоинтийн өмнөх талбайд

2

Яаралтай тусламжийн 2-р цэг

СБНЭ
ЧЭМН

ЭМН-ийн дарга, НЭ-ийн ерөнхий эмч нар

Дээд Шүүхийн дэргэд, замын хажуу талбайд

3

Яаралтай тусламжийн 3-р цэг

БЗНЭ
БГЭМН

ЭМН-ийн дарга, НЭ-ийн ерөнхий эмч нар

Сансарын туннелийн зүүн талын замын хажуу талбайд

4

Яаралтай тусламжийн 4-р цэг

Энэрэл
СХЭМН

ЭМН-ийн дарга, ерөнхий эмч нар

СЭЗДС-ийн өмнөх талбайд

5

Яаралтай тусламжийн 5-р цэг

БЗЭМН
СБЭМН

Эрүүл мэндийн нэгдлийн дарга нар

Чингисийн нэрэмжит талбай, гараа барианы дэргэд

5

Түргэн тусламжийн 1-р баг
/яаралтай тусламжийнтусламжийн 1, 2-р цэгүүдэд/

НЯТ-ийн төв

НЯТТ-ийн захирал

Замын хажууд

6

Түргэн тусламжийн 2-р баг
/яаралтай тусламжийн 3,4,5-р цэг/

НЯТ-ийн төв

НЯТТ-ийн захирал

Замын хажууд

Нэгдсэн эмнэлгүүд, ор бүхий Эрүүл мэндийн нэгдлүүд яаралтай тусламжийн тасгийн бэлэн байдлыг хангаж, хүн хүч, эм тарианы нөөцийг бүрдүүлж ажиллана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж