Фото: Reuters
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Европын орнуудаар хийх долоо хоногийн айлчлалаа эхэлж байна. Тэрбээр айлчлаын явцад европ түншүүддээ Украины талаар барьж байгаа АНУ-ын бодлого зөв гэдгийг дахин итгүүлэхээр оролдох юм. Лхагва гаригт Обама Украины шинэ ерөнхийлөгч Петр Порошенкотай Польшид уулзана. Дараа нь Оросын ерөнхийлөгч Владимир Путины хамт Нормандад хоёрдугаар фронт нээгдсэний 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох болно. Гэхдээ хоёр талын уулзалт болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа.
Америкийн хэвлэл Барак Обамагийн айлчлалыг “үзүүлэлтийн” гэж нэрлэж байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Европын түншүүдтэйгээ уулзахдаа Украины хямралын талаар идэвхтэй байр сууринд байгаагаа үзүүлэх юм. Өнгөрсөн долоо хоногт West Point академийн кадетуудын өмнө үг хэлэхдээ европчууд АНУ-тай хамтран зүтгэж, Оросыг ганцаардуулан тусгаарлахад тусаллаа гэсэн билээ. Обамад ойр олон улстөрчид хатуу байранд байгаа ч Украины асуудлаар Оростой сөргөлдөх хүсэлгүй байгаа юм гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалжууд хэвлэлд ярьж байна.
"Обама энэ удаагийн айлчлал Америкийн нөлөөг холбоотнуудын дунд бэхжүүлэх, НАТО-гийн удирдлагад шахалт үзүүлэх болон Украины сүүлийн хэрэг явдлаар байр сууриа дахин үзүүлэхэд чиглүүлэх болно» хэмээн Москвагийн их сургуулийн Америк судалгааны Рузвельтийн нэрэмжит сангийн захирал Юрий Рогулев ярьж байна.
Америкийн ерөнхийлөгч эхлээд Польшид бууна. Польш нь НАТО дахь АНУ-ын чухал холбоотон бөгөөд эвслийн хүчийг нутагтаа байрлуулахын төлөө байгаа улс юм. Польшийн удирдлагатай уулзсаны дараа Обама Украины шинэ ерөнхийлөгчтэй уулзан ярилцана. Тэд Украины байдлын талаар мөн Украины армид үзүүлэх цэргийн тусламжийн тухай хэлэлцэх болно гэж шинжээчид таамаглаж байна. Цэргийн зориулалтын бус техникээр туслах байх. АНУ Петр Порошенког дэмжиж ирсэн. Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь бүтэн алхам биш. Одоо бас чухал харицлагатай Радын сонгууль явагдах ёстой. Украины өмнө тулгарсан асар их хэмжээний эдийн засгийн асуудлыг шинэ парламент шийдэх ёстой. Тийм ч учраас Обамад Порошенко хэрэгтэй гэдгийг Рогулев тэмдэглэв.
Польшийн дараа Обама Брюссельд очин “Их долоогийн уулзалтад” оролцох ёстой. Энэ уулзалт нь “Их наймын хүрээнд” Сочид болох ёстой байсан ч Вашингтон, Токио, Европын лидерүүд Орост очихоос татгалзан Москваг тэр албан бус байгууллагаасаа хассан байлаа. Обамамөн Францад очин Гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын десант буусан ойг тэмдэглэх юм.
АНУ ч Орос ч тэр арга хэмжээнд уригдсан. Путин Обаматай биечлэн уулзах уу гэсэн асуултад хариу өгөөгүй байгаа. The New York Times сонин даваа гаригт бичихдээ Америкийн ерөнхийлөгчийн зөвлөхүүд “протоколын бус уулзалт болох”-ыг үгүйсгээгүй гэлээ. Оросын ерөнхийлөгч ёслолд оролцож байгаа нь өөрөө “Тусгаарлагдсан дүр”-ийг эвдэж байна.
Иймэрхүү маягаар өмнө нь Сирийн байдал ба Сноуденээс болон хоёр орны харилцаа хүйтэрсэн нөхцөлд ч тэд уулзаж байлаа. “Их хорь”-ийн уулзалтын хүрээнд тэдний албан бус уулзалт 20 минутаар төлөвлөгдсөн ч хоёр цаг үргэлжилсэн юм. Үүний өмнө Обама Москвад айлчлахаа зогсоон харилцаандаа завсарлага авах хэрэгтэй гэж байсан билээ. Айлчлал зогссон шалтгаан нь Сноуденд оросууд орогнол олгосонтой холбоотой гэж шинжээчид дүгнэсэн юм.
Харин одоо тэд ямархуу маягаар уулзах бол. Хоёулаа Нормандын арга хэмжээнд уригдсан байгаа билээ. Албан ёсны мэдэгдэл ч байхгүй, Гадаад хэргийн сайд нарынх нь урьдчилсан уулзалт ч үгүй байгаа. Гэхдээ тэд уулзах байх.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР