Хүүхэд нас хамгийн жаргалтай

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Хүүхэд нас хамгийн жаргалтай

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Алтан Жолоо Групп”, “Сансар хүнсийн худалдааны сүлжээ”-ээс “Харибо” брэндийн нэрэмжит “Хүүхэд нас хамгийн жаргалтай” өдөрлөгийг 2014-05-31ний өдөр Баянзүрх дүүргийн 3-р хороо “Сансарын үйлчилгээний төв”-ийн урд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хүүхэд багачуудад зориулсан олон олон бэлэг сюрпризүүд байсан бөгөөд, тэдний дуртай Good boys хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Маск продакшны буратино жүжиг, мөсөн хатан жүжгийн жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ  хүрэлцэн ирж “Харибо”-той хамт хүүхэд багачуудыг үлгэрийн орноор аялуулсан нь энэ өдрийн хамгийн том бэлэг байлаа.

“Алтан Жолоо Групп” “Сансар хүнсний худалдааны сүлжээ” нь 5 сарын турш өөрийн бүх салбараар өсвөр насныхан дунд хүнсний бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохиосон “Эрүүл хүнс, Миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд үеийнхээ хүүхдүүдийг манлайлсан сурагчдийг шагнаж урамшуулсан юм. Тус уралдаанд:

Тэргүүн байр: 16-р сургуулийн сурагч Г.Жавхлан

2-р байр: 71-р сургуулийн сурагч Ц.Цэрэндулам

3-р байр: 17-р сургуулийн сурагч Ц.Байгал нас тус тус эзэлж, Үй-Цай сургуулийн сурагч Хандсүрэн, 57-р сургууль Ц.Номин, Үй-Цай сургуулийн сурагч  Анужин, 49-р сургуулийн сурагч Я.Төгсжаргал нар тусгай байранд шалгарч “Алтан Жолоо Групп”-ийн нэрэмжит шагналаар тус тус шагнагдсан.

Мөн “Сансар хүнсний худалдааны сүлжээ”-ний хүүхдийн баяр зориулан бэлтгэсэн бэлэг бүр сугалаатай байсныг тус өдөрлөгөөр шалгаруулж хамтран ажиллагч “Аз” хүүхдийн их дэлгүүр болон “Сансар хүнсний худалдааны сүлжээ”-ээр үйлчлүүлэх эрхийн бичиг зэрэг  нийт 40 азтанг тодруулсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс Энэхүү өдөрлөгийг цаашид жил бүр уламжлал болгон явуулахаар төлөвлөөд байна. Дашрамд дурдахад 100 жилийн түүхтэй “Харибо” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор “Алтан Жолоо Импекс” компани нь тус брэндийн  дэлхийн топ харилцагчаар шалгарсныг дуулгахад таатай байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж