Монголын иргэн бусдын гарт амиа алдсан байж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Монголын иргэн бусдын гарт амиа алдсан байж болзошгүй байна

БНСУ-ын  Инчон хотын Намданг дүүрэг дэх нэгэн цөөрөмд аялалын том цүнхэнд хийж хаясан, Монголын иргэн байж болзошгүй нэгэн эрэгтэйн цогцос олдсон талаарх мэдээлэл цацагдаад байна.

Тус цөөрмийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн ажилтны өгсөн мэдээллийг дагуу  шалгаж үзсэнээр том цүнхэн дотор хийж цөөрөмд хаясан цогцос Монгол иргэнийх болохыг шинжилгээгээр тодруулсан гэнэ.  Уг хэргийг тус хотын цагдаагийн ажилтнууд шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж