Нэг уулзвараас нэг тэрбум төгрөг хэмнэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Нэг уулзвараас нэг тэрбум төгрөг хэмнэж байна гэв

“Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр болж, “Гудамж” төслийн удирдлагууд оролцлоо. “Гудамж” төслөөр авто замын уулзваруудыг шинэчлэн засах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар, гудамж тохижилтыг сайжруулах зорилготой ажил хийдэг. Энэ жилийн хувьд “Хотын төв”, “Гэр хороолол”, “Хурдны зам” гэсэн гурван төслийн хүрээнд зам, гудамж тохижуулалт, засварын ажил хийх ажээ. Тодруулбал, энэ онд нийслэлд 12 уулзварыг шинэчлэхийг энэ үеэр мэдээлсэн бөгөөд засварын ажил эхэлсэн байгаа юм. 100 айлын уулзварын өргөтгөлийн ажлаар гэхэд бүх чиглэлдээ саадгүй зорчдог, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэл руу зүүн гар тийш шууд эргэх боломжтой болгох ажээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэцэг” төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордны хашааг дайруулан Сөүлийн гудамж, “Баянгол” зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих бэлтгэл ажлыг  эхлүүлсэн байна.

Авто замын уулзваруудыг шинэчлэхэд цаг хугацаа болон шатахуун зарцуулалт, машин техникийн эвдрэлийг хэмнэж, нэг уулзварт гэхэд 1-1.3 тэрбум төгрөг нийт 19.3 тэрбум төгрөгийг хэмнэж буй талаар албаныхан мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж