Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Удирдах зөвлөл өнөөдөр /VI.02/ хуралдлаа. Хуралд МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга болон тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд оролцож, жүдо бөхийн Зүүн Азийн АШТ-ий тайлан, 2014 оны хагас жилийн ажлын тайлан, “Монгол жүдо-2020” төслийн талаар санал бодлоо солилцсон юм.
Мөн МЖБХ-ны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах, ирэх долдугаар сард манай эх оронд зохиогдох “Чингис хаан” гранпри тэмцээний бэлтгэл ажил, төсөв төлөвлөгөө, цаашлаад ирэх наймдугаар сард ОХУ-ын Чильябинск хотноо болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий бүрэлдэхүүний талаарх танилцуулгыг сонссон байна.
Б.ЭНХ