Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Хүүхдийн утас 108 өчигдрөөс ажиллаж эхэлсэн. Энэхүү утас иргэд болон хүүхдүүдээс хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл авахаас гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө өгнө. Түүнчлэн 24 цагийн турш суурин болон үүрэн телефоны утаснаас үнэгүй холбогдох боломжтой юм. Зургадугаар сарын 1-н буюу Эх үрсийн баярын өдөр хүүхдүүд уг утсанд холбогдон үйлчилгээнийх нь талаар илүүтэй мэдээлэл авсан байна. Харин өнөөдрөөс эхлэн өөртөө тохиолдож буй асуудлуудыг ярин зөвлөгөө, тусламж авч байгаа аж.
Р.БАТ