“Далд төрх” дэлгэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

“Далд төрх” дэлгэгдэнэ

“Хөх зэв” уран бүтээлчдийн  нэгдлээс хэрэгжүүлж буй  “Далд төрх” төслийн хүрээнд зохиогдох “АРТ ФОТО” чиглэлийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэгийн танхимд зургадугаар сарын 4-14-ны хооронд дэлгэгдэх юм байна. Мөн үзэсгэлэн дэлгэгдэх өдрүүдэд “Хөх зэв” нэгдлийн уран бүтээлчид сонирхолтой перформенс арт /үйл хөдлөлийн урлаг/  тавигдах болно.

Уг төслийн үзэсгэлэнд найруулагч, гэрэл зурагчин Л.Базарсад, найруулагч, стилист Ц.Нямдулам; зураач, гэрэл зурагчин Б.Энхчулуун, зураач, гэрэл зурагчин Ж.Мөнхжаргал нарын уран бүтээлчдийн хамтарсан 40 гаруй бүтээлүүд олны хүртээл болох аж.

Уг үзэсгэлэнгээрээ уран бүтээлчид аливаа нийгэмд, хүмүүсийн дотор өөр өөрсдийн араншинтай далд төрх бий. Тэдний зарим нь түүнийг анзаарна, танина, мэдэрнэ. Харин зарим нь байгааг нь ч үл анзаарах аж. Гэсэн ч бидний мэдэх мэдэхгүйгээс үл хамааран тэд өөрсдийн өнгө төрхийг хадгалан оршсоор л байдаг. Хүн, байгаль, нийгмийн хоорондын  хамаарал, оршихуй угтаа нэг цэг дээр оршдог. Гэтэл өнөө цагт хүн байгаль хоёрын  хамаарал хөндийрсөөр байгааг урлаг сонирхогчдод хүргэхийг зорьж байгаа гэнэ. 

“Далд төрх” үзэсгэлэнгийн нээлт зургадугаар сарын 4-нд 18.00 цагт болно.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж