PC mall олон олон хүүхдүүдийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

PC mall олон олон хүүхдүүдийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг
PC mall олон олон хүүхдүүдийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд УДЭТ-ын гаднах талбайд PC mall-ынхон задгай асараа засаж, хүүхэд багачуудтайгаа хамтдаа баярлан өнгөрүүллээ.

Хүүхэд, багачууддаа зориулж ах эгч нарынх нь багадаа тоглож өссөн SEGA, Playstation 2, Nintendo зэрэг тоглоомуудыг байрлуулсан нь хамгийн сонирхолтой зүйлсийн нэг байлаа.

Мөн кино, үлгэрийн баатруудтай хамт гэрэл зургаа даруулан Epson брэндийн фото принтерээр үнэгүй хэвлүүлж нь авсан нь нэгэн мартагдашгүй дурсамж болж байв.

Эх орныхоо гэрэлт цагаан ирээдүй болсон хүүхэд багачуудтайгаа хоёр өдрийг зугаатай сайхан өнгөрүүлсэндээ PC mall-ын ах эгч нар нь маш их баяртай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж