Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газарт голын усанд осолдсон гэх гурван дуудлага иржээ. Тухайлбал, “Range Rover” загварын автомашин голын усанд суусан байдалтай байхад нь аврагчид очиж аварсан байна. Мөн өчигдөр Туул голын усанд 33 настай эрэгтэй осолдож, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Түүнчлэн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэн голын усанд осолдсон 17 настай эрэгтэйг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Иймд иргэдийг голын ус аюултай түвшинд хүрсэн тул анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, голын эрэгт зорчихдоо анхааруулга сэрэмжлүүлэг байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Р.БАТ