Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасан бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Г.Мандахнаран өнгөрсөн амралтын өдрүүдэд Гавьяат цолны мялаалгаа хийж, спортын хамт олондоо хүндэтгэл илэрхийлсэн юм. Энэ үеэр түүнд чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид тун өвөрмөц бэлэг барьжээ.
Б.Батбаяр дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан залуу гавьяатад олимп, тив, дэлхийн дэвжээнд гаргасан амжилтыг нь үнэлэн төрөөс олгодог мөнгөн урамшууллынхаа дээжээр энэхүү “шидэт авдар”-ыг дүүргэн бэлэглэжээ.
“Эрдэнэсийн авдар”-аа алтан медаль, амжилт бүтээл, мэдлэг оюунаар бялхуулж, мөнхөд аз жаргалаар цалгиулж явахыг Г.Мандахнаран гавьяатад хүсэн ерөөе.
Б.ЭНХ