"Их дуулга" тэмцээний 17 удаагийн аварга "Швейцарь цаг" хочит Рожер Федерер "Ролан Гаррос"-ын дөрөвдүгээр тойргоос тэмцээнийг орхилоо.
Өнгөрөгч сарын 25-нд эхэлсэн "Ролан Гаррос" буюу Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн шөвгийн найм эхнээсээ тодроод байна.
Тус тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Швейцарийн Рожер Федерер Латвийн Эрнестс Гулбист гуравдугаар тойрогт ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо. Өчигдөр болсон энэхүү тоглолт таван сет үргэлжилсэн бөгөөд /3 цаг 46 минут/ 6:7 (5:7), 7:6 (7:3), 6:2, 4:6, 6:3-ийн харьцаагаар Латвийн Гулбист ялалт байгууллаа. Өдгөө 25 настай Гулбис 2008 онд "Ролан Гаррос"-ын шөвгийн наймд шалгарч байжээ.
Тэмцээнд 18-т эрэмбэлэгдсэн Эрнест Гулбисийн хувьд 1/4-д өрсөлдөх эрхийн төлөө зургаад эрэмбэлэгдсэн Чехийн Томаш Бердыхтэй тоглох юм.
Ч.БОЛОР