
Эрчүүдийн дуртай “Playboy” сэтгүүл бяцхан од Justin Bieber-ийн ээж Pattie-д цээж хэсгээрээ нүцгэн зургаа авахуулбал 50000 доллар өгье гэсэн санал тавьжээ. Justin Bieber-ийг 18 настайдаа төрүүлсэн Pattie одоо 34 настай аж. Тэрбээр өөрийн хүүгийн дуулсан бичлэгүүдийг өөрөө youtube дээр байрлуулж, бусдад таниулснаар Bieber-ийн од болох замыг нээж өгсөн юм. Justin Bieber-ийн аав түүний ээж Pattie-гаас салсан бөгөөд одоо тусдаа гэр бүлтэй болж, хоёр хүүхэдтэй болсон байна.
Хэрвээ дуучин хүүгийн ээж эротик сэтгүүлийн саналыг хүлээж авбал түүний зураг наймдугаар сарын дугаарт гарах гэнэ.
Ж.Нил