Зөвлөлийнхөн Банкны холбоотой зөвшилцсөн гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Зөвлөлийнхөн Банкны холбоотой зөвшилцсөн гэв

 

"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн ажлын явцын талаар Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас 70 ажил хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 40 гаруй нь эхлээд байгаа аж.

Уг зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан “Зөвлөл маань эдийн засгийг сайжруулах шинэ боломжуудыг судалж Засгийн газарт зөвлөмж өгнө.  Түүнээс биш засагт 70 ажлаа хэрхэн яаж хийхэд нь шууд оролцохгүй. Гол зорилго маань бизнесийн орчинг сайжруулах. Орчин нөхцөл сайжирвал бизнесийн орлого ашиг нэмэгдэнэ. Энэ хэрээр эдийн засаг сайжирна. Гадаад зах зээлийн байдал, эдийн засаг удаашралтай байгаа ч монголчууд компанийн менежментээ сайжруулах, засагтай хамтран ажиллаж хүндрэлээс гарах боломж бий. Өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн зөвлөлийнхэн Банкны холбооныхонтой уулзалт хийж ярилцлаа. Зээлийн үйлчилгээний зардлыг багасгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ уулзалтын хүрээнд зөвлөмж гарсныгаа засагт өгсөн. Гаднаас мөнгө босгож, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд банкин дээр хүүнээс татвар авдаг.  Уг нь мөнгө оруулж ирж байгаа бол ийнхүү банкин дээр татвар ногдуулахгүй байвал илүү ихээр хөрөнгө оруулалт авчрах сонирхол нэмэгдэнэ. Мөн эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэйгээр зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа зээлдэгчидтэй холбоотой зээлийн гэрээний нөхцлийг эргэн харах талаар ярилцсан. Өөрөөр хэлбэл банкин дээрээ очоод зээлийнхээ төлөлт, нөхцлийг дахин хийх боломжийг бий болгохоор яригдаж байна. ” гэв.

Түүнчлэн “Бидний хоёр талд 3 тэрбум хүнтэй зах зээл байна. Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь харвал хөрөнгө оруулалт хумигдаж байгаа ч Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхол хэвээр байна”

Уг зөвлөлөөс ЖДҮ-лэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээний дүнг нэмэгдүүлэх, түүнчлэн эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд шинээр ямар боломжууд байж болох талаар судалж буй аж.

Мөн импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих ажлаас үр дүнгээ өгч буй талаар онцолсон нь “өвлийн хүлэмж” төсөл бөгөөд өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү зэрэг нарийн ногооны дийлэнх хувийг  урд хөршөөс импортлон авчирдаг. Дотооддоо тарьж ургуулж байгаа 4600 орчим тонн нарийн ногооны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг өвлийн хүлэмж олгоно гэж үзэж буй юм. Ийнхүү ногоо тариалалтад анхаарал хандуулсны үр дүнд “огурци помидор өмнө нь 10 мянган төгрөг байсан бол одоо 5000 төгрөг болж бууж байгаа” гэсэн юм.   

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж