1.3 тэрбум ам.долларын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

1.3 тэрбум ам.долларын гэрээ байгуулав

Оросын Санкт-Петербург болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр тус улсын “Роснефть” компани “НИК” компанитай газрын тосны бүтээгдэхүүнийг таван жилээр нийлүүлэх гэрээг үзэглэсэн байна.

Гэрээний дагуу нийт 1.3 тэрбум ам.долларын өртөг бүхий 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг энэ оны зургаадугаар сараас эхлэн 2019 оны тавдугаар сарыг хүртэл хугацаанд нийлүүлэхээр болсон байна. “Роснефть” компанийн хувьд нийлүүлэлтээ нэмэгдүүлэн ажилласнаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангахаар тооцоолж байгаа аж.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж