Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээс гадна Эрдэнэс Тавантолгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог бүрдүүлэх тал дээр салбарын яам нь анхаарахаар болжээ. Түүнчлэн нүүрснээс шатах синтетик хий гаргах “SNG” төслийг хэрэгжүүлэх, хамтарсан компани байгуулах, ТЭЗҮ-ийг нь наймдугаар сарын дунд үе гэхэд бэлэн болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Энэ төслийн санхүүжилтийг 30 орчим тэрбум ам.доллар байхаар тооцоолж байгаа юм.
Р.БАТ